Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг амралтын өдрөөр иргэдийг ЭРТ ИЛРҮҮЛЭГ үзлэг, оношилгоонд хамрууллаа

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Антибиотикийн талаарх Дэлхийн 7 хоног” аяныг "НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ТЭСВЭРЖИЛТЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”  уриан дор 2022 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Тус өдөрлөгийн үеэр зүрх, уушиг,  чих, хамар хоолой, мэс засал, дүрс оношилгоо, сэргээн засалч, эмэгтэйчүүд, уламжлалтын нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэгүй үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр эм зүйч, халдвар судлаач эмч нар АНТИБИОТИК-ийн зохистой хэрэглээ, гаж нөлөө, нянгийн тэсвэржилт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Arslan.mn

УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган "Иргэдэд зориулсан өдөрлөгөөр эмийн зохистой хэрэглээ, тэр дундаа антибиотикийн  зохистой хэрэглээний талаар нарийн мэргэжлийн эмч, эм зүйч нар  зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

ДЭМБ-аас шаардлагагүй тохиолдолд антибиотикоос зайлсхийх зөвлөмж өгсөн. Тус байгууллагаас гаргасан судалгаагаар бидний дунд оршин байгаа бактериуд одоогийн хэрэглэгдэж байгаа антибиотикуудад мэдрэг чанар буурч байна гэсэн ОУ-ын судалгаа  гарсан. Энэ нь тэсвэржилт өндөртэй бактериудыг устгаж чадахгүй гэсэн үг юм. Тиймээс шаардлагагүй бол антибиотикийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Антибиотик их хэрэглэх  тусам бактериуд эмэнд мэдрэг бус болж, цаашлаад бактерийг устгаж чадахааргүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй. 

Мөн өдөрлөгөөр мэс засал, чих, хамар хоолой, эмэгтэйчүүдийн үзлэг, артерийн даралт хэмжилт, цусны сахар, хэвлийн эко, мэс засал, уушгины эмч нар маш олон чиглэлээр иргэдэд үнэ төлбөргүй  үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.” гэв.

Arslan.mn

УХТЭ-ийн Эмзүйн албаны дарга О.Баяржаргал:  Өдөрлөгөөр жоргүй олгодог эмийг ард иргэдэд таниулах арга хэмжээ зохион байгууллаа. Мөн хавдрын эмчийн бүхий л төрлийн үзлэг хийж,  зөвлөгөө мэдээлэл өгсөн. Үүнээс гадна  нийгмийн эрүүл мэндийн ажилтан, уламжлалтын эмч, эм зүйч  нар иргэдэд нянгийн тэсвэржилт, антибиотикийг буруу хэрэглэснээр үүсдэг сөрөг үр дагаврыг тодорхойлох тест авч, антибиотикийн зөв зохистой хэрэглээний талаар  эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээлэл өгснөөрөө онцлог байлаа.
Түүнчлэн сувилахуйн албанаас томуугийн улирал эхэлсэн энэ үед вирусийн болон бактерийн гаралтай  халдвараар өвчилсөн үед ямар гам барих, хүүхдийг хэрхэн усанд оруулах, ямар арчилгаа хийх талаар нарийвчилсан сургалт явуулсан нь үр дүнтэй байсан.
Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 Эх сурвалж: ЭМЯ