УИХ-н гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ааштай, яхир, Монголын эрх ашгийн төлөө чамгүй чанга дугардаг гэдгээрээ нэртэй нэгэн. Нүүрсний хулгайчуудтай тэмцэнэ гээд хэлчихсэн мөн хөнгөн галт тэргийн төслийг дэмжихгүй ээ гээд удаа дараа хэлсэн нэгэн. Үүнийх нь хариу болгон асар олон хүнээс асар их дайралтууд ирж байх шиг.
Дээрхийн хариуд тэрээр:
Хулгайн хэрэг ил болоход хулгайчид, хулгайчдын гар хөл их сандардаг аж. Нэг их удахгүй баригдана даа баригдана та нар. Намайг муу хэллээ гээд би буцахгүй, шантрахгүй. Та нарын бүгдийнх нь ард гарна аа. Харж байгаарай гэжээ.
Тиймээ Монголчууд харах л үлдлээ, харж л байхаас...