Монголын хамгийн их дуулиан шуугиантай улс төрчдийн нэг бол яах аргагүй С.Баярцогт юм. Түүнийг явлаа гэж хэсэг шуугисан бол ирэх сургаар нь бас л шуугиасаар. Дөрвөн улсын шүүхээр зургаан жил гүтгүүлсэн хэргээ цагаатгуулаад тогтоолоо Монголын прокурорт гардулаад буй түүнийг харлуулах пиар хар, технологи нь үнэхээр амжилттай хэрэгжиж эхлэв. Гурван үсэгтэй компаниас 6 тэрбумыг авлаа, АН-ын ҮБХ-ны гишүүдийг худалдаж авах гэж байна ч гэх шиг. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг ил хэрэлдэж, ил цагаан өрсөлддөг АН-ын гишүүдийг тийм амархан худалдаж авч чадах уу? ой тойнд нэг л бууж өгөхгүй байгаа юм.
Уг нь С.Баярцогт эргэж ирж буй шалтгаанаа маш ойлгомжтой тайлбарлаад хэвлэл, сэтгүүлчдийг хамтарч ажиллахыг хүснэ билээ. Бидэнд 2009 оных шиг үүлэн чөлөөний нар шиг үе дахиж ирж байна. Энэ хэсэгхэн цаг хугацааг ашиглаад улсынхаа эдийн засгийг тэлж нийтээрээ амьдрал ахуйгаа өөд нь татацгаая. Үүний тулд хамтарцгаая л гэсэн. Хэлж дуусаагүй байхад л түүний эсрэг хар пиарын машин нь зогсоо чөлөөгүй ажиллаж эхлэв. Харин санхүүжилт нь хаанаас бол?
С.Баярцогт чинь Орос Хятадын шүдний өвчин болсон том улс төрч шүү дээ. Монголын улс төрд С.Баярцогт эргэн ирэлт хийх нь урд хойд хөршийнхөнд л таалагдахгүй. Монгол дахь гар хөлүүд нь харин сэвээг нь хийж иргэд түүнийг нь сохроор үнэмшин харааж зүхсээр олон жилийн нүүр үзлээ гэж харддаг юм. Жаахан дэнсэлмээрдээ ...