Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан захиралтай хамт олон 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, доктор Халид Шарифи болон Монгол дахь Шадар суурин төлөөлөгч, доктор Л.Оюунаа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус төвийн захирал С.Өнөрсайхан илтгэл тавьж, хамтран ажиллах санал солилцлоо.
Мөн тус төвийн студи, хэвлэх цехийн үйл ажиллагаа, Биобэлдмэлийн үйлдвэр, Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторитай танилцаж, ирэх 5 жилийн 7 дугаар хөтөлбөрт хамтран ажиллах арга хэмжээ, судалгааны санал солилцлоо.