Борхүүг дархан цаазат Богдхан ууланд хүлээн авчээ


Борхүүг дархан цаазат Богдхан ууланд хүлээн авлаа

Өвөрхангай аймгаас ирсэн Борхүүг Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Мөнгөн эгшиг" ХХК-н бэлчээрийн талбайд хүлээн авсан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны тавдугаар сард осгосон бугын элий тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэсэн. Борхүү өдгөө гурван нас хүрсэн байна.

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр бол амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна. 

Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүү нэрт бугаа Богдхан ууланд авчрах шийдвэр  гаргажээ. Борхүүг “Мөнгөн эгшиг” ХХК-ийн талбайд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан ууланд нутагшуулах юм байна.

Борхүүг хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ийн  зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж бэлчээрлүүлэх идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулах юм.

Эх сурвалж: БОАЖЯ