“Mongolian grand prix” балетын анхдугаар уралдааны шилдгүүд энэ сарын 19-нд тодорно

УДБЭТ-аас балетмейстер Б.Жамъяндагва агсны нэрэмжит “Mongolian grand prix” балетын анхдугаар уралдааныг санаачлан энэ сарын 15-19-нд зохион байгуулж байна.

Тэмцээний I шатанд бүх төрөл, насны ангиллын сугалаа явагдаж, Сонгодог балетын гоцлол төрөл болон Орчин үеийн бүжгийн оролцогчид амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тус уралдаан "MBGP-FBC" буюу Монгол Улсын балетын анхдугаар уралдаан балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдаан, тэмцээнийг эх орондоо нутагшуулах, Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломж олгох, үеэс үед гайхагдах монгол автяасыг олж нээх, олон улсын балетын салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой.

Уралдааныг Монголын балетын урлагийн томоохон төлөөлөл болсон багш нар шүүж байгаа бөгөөд багийн төрөлд нийт 14 баг, гоцлол төрөлд 111 оролцогч, нийт 250 гаруй оролцогч өрсөлдөж байна. Оролцогчид Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Б.Жамъяндагвын дэглэсэн балетын гоцлол дүрийг тайзан дээр бүтээж буй юм.

Уралдааны шилдгүүд энэ сарын 18-нд тодрох бол уралдааны шагналтуудын гала тоглолт энэ сарын 19-нд болно.