Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Геронтологийн үндэсний төв хамтран “Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хангах нь” үндэсний зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 16-18 өдрүүдэд зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Б.Алтанзагас, Геронтологийн үндэсний төвийн
Ерөнхий захирал Р.Хишигжаргал болон есөн дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, ахмад настны эмч, сувилагч, ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагын 120 гаруй төлөөлөгч нар оролцож байна.
Тус үндэсний зөвлөгөөнд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, тусгай чиг үүргийн нэгдсэн эмнэлэг,
Зөвлөгөөний зорилго нь ахмад настанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэхэд салбар дундын оролцоог хангах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулахад оршино.
Үндэсний зөвлөгөөний үеэр настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцох, настанд зонхилон тохиолддог өвчин эмгэгийн менежментийн талаар сургалт зохион байгуулах, настны эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг салбар дундын оролцоог хангаж, цогцоор төлөвлөж хэрэгжүүлэх, настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх, настны чиглэлээр боловсруулсан бодлогын баримт бичгийг танилцуулж санал авахад эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч мэргэжилтний оролцоог хангах үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Эх сурвалж: ЭМЯ