Монголын уулчин бүсгүй Б.Төгсжаргал 2022 оны 11-р сарын 14-ний орон нутгийн цагаар 10:05 цагт Гималайн нурууны үзэсгэлэнт оргилын нэг болох 6812 метрийн өндөрлөгт орших Амадаблам-ын оройд амжилттай гарчээ.
Тэрээр Пасанг хэмээх шерватай хамт амжилттай авиран гарсан бөгөөд энэхүү сүрлэг оргилд гарсан анхны монгол эмэгтэй уулчин болсон байна. Амадабламын оргилд манай улсын уулчдаас эмч Л.Баярсайхан 2012 онд гарч байжээ.
8000 метрээс дээш өндөр гурван оргилд гарсан Монголын ганц уулчин Л.Баярсайхан эмч юм байна.