Өчигдөр АНУ-ын Агаарын хүчний Boeing X-37B хөлөг Дэлхийн тойрог замд 908 өдрийг өнгөрүүлсний дараа Флорида дахь NASA-ийн Сансрын төвд амжилттай газардлаа.
Уг хөлөг пуужингийн тусламжтай сансарт хөөрч даалгавраа биелүүлээд Дэлхийд буухдаа жирийн онгоцны адилаар газарддаг билээ. Агаарын хүчнээс уг сансрын хөлгийн дэлгэрэнгүй мэдээллийг чандлан нууцалдаг.
Энэ удаагийн нислэгээр Агаарын хүчний Академийн FalconSat-8 хиймэл дагуул, Усан цэргийн Судалгааны лабораторийн нарны эрчим хүчийг цахилгаан болгон хувиргах төхөөрөмж зэргийг тээвэрлэжээ.
БНХАУ өнгөрсөн 8-р сард Boeing X-37B хөлөгтэй адил сансрын хөлгөө хөөргөсөн бөгөөд тус хөлгийн мэдээлэл, зорилго нь одоог хүртэл нууц байгаа юм.
Эх сурвалж: NASA