ТНБД П.Сайнзориг: “Төрийн алба” гэх ойлголтыг иргэдэд үйлчлэх мөн чанарт нь нийцүүлэн бусад харилцааг зохицуулбал яах бол?

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг: 

“Төрийн алба” гэх ойлголтыг иргэдэд үйлчлэх мөн чанарт нь нийцүүлэн агуулгыг тодотгож “Нийтийн алба” гэж өөрчилж, улмаар нийтийн албыг:
1.Төрийн жинхэнэ алба;
2.Нийтийн улс төрийн алба;
3.Нийтийн үйлчилгээний алба гэж ангилж, 

Төрийн жинхэнэ алба нь:


1.төрийн захиргааны алба; 2.шүүх эрх мэдлийн алба; 3.хууль сахиулах алба; 4.төрийн тусгай алба гэж төрөлтэй байхаар, дээрх ангилал, төрөлд нь тааруулж тэдгээрийн эрх зүйн байдал, цалин хөлсний бодлого, бусад харилцааг зохицуулбал яах бол? 
Та бүхэн өөрийн санал, байр суурь, төрийн албаны бүтээмжийг сайжруулах, төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар саналаа ирүүлж болно шүү гэжээ.