Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн ерөнхий захирал Э.Галбадрах, БНСУ-ын “Хьюндай Нэгдсэн” эмнэлэгт зочлон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус эмнэлгийн захирал Ким Бу Собтой уулзаж, хамтран ажиллахаар болжээ.
Хьюндай Нэгдсэн Эмнэлэг нь 1998 онд байгуулагдаж, одоо 80 орчим мэргэжлийн эмч, 600 гаруй ажилтантайгаар үе мөч нуруу нугасны тасаг, тархи мэдрэлийн тасаг, нөхөн сэргээх эмчилгээний тасаг, ходоод гэдэсний дурангийн мэс заслын тасаг, эрүүл мэндийн үзлэг, зүрх судасны тасаг зэрэг 10 төрлийн мэргэжлийн тасаг нэгдсэн системээр эмчилгээ үйлчилгээг хүргэж ажиллаж байна.
Ташрамд дурдахад, тус эмнэлэг нь 2009 оноос эхлээд Монголын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж, хэцүү хүнд амьдралтай хүмүүст 36 удаагийн 600 гаруй үнэгүй мэс засал, 10,000 орчим хүнд үнэгүй үзлэг шинжилгээ хийсэн байна. Мөн Солонгост амьдарч буй гадаад ажилчид, оюутнууд, хууль бус оршин суугчдад эмчилгээ хийх бүрэн эрхийг БНСУ-ын ЭМНХЯ-ны зөвшөөрлөөр авсан байна.
Эх сурвалж: ЭМЯ