Орос Украйны дайныг болон ОХУ-ын Элчин сайд И.К Азизовыг залуус эсэргүүцэн 41 дэх удаагаа жагсаад байгаа юм. Энэхүү жагсаалд зарим иргэд өндөр ач холбогдол өгч талархан дэмждэг бол зарим нэг нь тодорхойгүй шалтгаанаар эсэргүүцсээр байдаг билээ. Цаанаа нарийн учир шалтгаантай биз?
Нэр бүхий улс төрчид, сайд энэхүү жагсаал, иргэдийн эсэргүүцлийн талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.
Тухайлбал:
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр: Оросыг зүхсэн, Украиныг шүтсэн юм алга. Хөршөө үнс чандруу болгож, хүний амь хороож байгаагийн эсрэг дэлхийн улс орны дийлэнх тэмцэж буй. Монгол улс элдэв шалтгааны улмаас дуугаа хорьж, харин иргэдийнх нь 1 хэсэг зэрлэг түрэмгийлэл үйлдэж буй улсын бодлогын эсрэг явна. Юун буруу гэсэн бол
Дайны эсрэг жагсаалын талаар Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун: "ОХУ-ын элчинг харааж зүхэж байгаа бол тэр улсын ерөнхийлөгчийг, засгийн газрыг, тэр улсынх нь ард иргэдийг харааж байна гэсэн үг." гэсэн нь цахим орчинд иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Харин Нэрт нийтлэлч Бааабар: ОХУ-ын элчинг харааж зүхэж байгаа бол тэр улсын ерөнхийлөгчийг, засгийн газрыг, тэр улсынх нь иргэдийг харааж байна гэсэн үг. Яагаад болдоггүй юм? Дэлхий даяараа л харааж зүхэж байгаа шүү дээ гэжээ.