ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс архины зохисгүй хэрэглээг бууруулах, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор "Намайг алгас" аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд:
- Уух бол бүү залгаарай
- Уулзах бүрдээ уух ёсгүй
- Хүлээх хүнтэй
- Баасан гараг тэмдэглэлт өдөр биш
- Би гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлнэ зэрэг уриалгыг дэвшүүлж буй аж.
Ташрамд мэдээлэхэд, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр нийт 1855 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс согтуугаар автомашин жолоодсон 85 зөрчил илэрчээ.