"Архивын салбарын албан хаагч нарт 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх урамшуулал олгоно"


Архивын салбарын албан хаагч нарт 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх урамшуулал олгоно

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллаж (2022.11.09) архив, албан хэрэг хөтлөлтийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар байгууллагын ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг зүйл бол алба хаагчид ажилдаа сэтгэл хангалуун байх, ажиллах нөхцөл нийгмийн баталгаа хангагдах явдал байдаг бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлийн тухай хуулийг батлах явцад ч энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж хамгийн хүнд, нарийн ажлыг гардан хийж байгаа архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог болсныг онцолж цаашид ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.