Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: No War-ын залуусыг яллах ажиллагаагаар Монголын цагдаа, прокурор,шүүх Путины цагдаа, прокурор,шүүхийг хуулсан мэт орос школоор ажилладаг нь бас илрэв!

Энэ долоо хоногт Дайныг эсэргүүцэн жагсдаг залуусыг шүүж зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэсэн юм. Энэ тухай Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр: 

Манай нам ядахдаа хүний эрх хэмээх  суурь үнэт зүйлээрээ "хагараагүй"-г нотлох хэрэгтэй! 
No War хөдөлгөөний залуусыг ялласан "орос школ"-ын шүүх ажиллагаанд хууль зүйн дүгнэлт өгөх ажлын хэсгийг Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат г.м хуульчдаараа байгуулан, тайланг ҮБХ-ээр хэлэлцье!
No War-ын залуусыг яллах ажиллагаагаар Монголын цагдаа, прокурор,шүүх Путины цагдаа, прокурор,шүүхийг хуулсан мэт орос школоор ажилладаг нь бас илрэв! 
Хууль биш, улстөрийн зорилгоор гөрдөөд хүчээр яллаж байна. 
Залуус аа, Үндсэн хууль,хуулиа хамгаалан тэмц! Эс тэгвэл бусдынх нь ээлж ирнэ гэсэн байна.