Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур, орчны хүрээлэнгийн газраас анхаарууллаа.
2022 оны 11 дүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 13, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -14-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12-17 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр бага зэрэг дулаарна.