Их Британийн хаан III Чарльз болон Консортын хатан хаан Камилла нар Английн Хойд Йоркшир хотод үйл ажиллагаанд оролцож байхдаа нэгэн эр тэдэн рүү өндөг шидсэн хэрэг гарчээ.
Өндөг шидсэн этгээд нь Их Британийн Ногоон намаас сонгуульд нэр дэвшиж явсан идэвхтэн Патрик Телвелл гэгч этгээд байсан аж. Тэрбээр хаан III Чарльз руу дөрвөн өндөг шидсэн хэдий ч байгаа оноогүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг баривчлан саатуулсан байна.