Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ өчигдөр /11.10/ Лаос улсыг зорилоо.
Ирэх онуудад Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийг хэд хэдэн томоохон уралдаан тэмцээнүүд хүлээж байгаа билээ. Тус тэмцээнүүдийн өмнөх бэлтгэл сургуулилтаа Лаос улсад базаахын зэрэгцээ нөхөрсөг тоглолт хийх юм байна.