Ц.Билэгтсайхан: Монгол Улсад коронавирусийн шинэ хэв шинжийн халдвар бүртгэгдлээ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ-аас ковид-19-ийнхамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Энэ жагсаалтын нэгдүгээрт Япон, хоёрдугаарт БНСУ, гуравдугаарт Хятад, долоодугааррт ОХУ байна.
Манай улстай хамгийн ойр харилцаатай орнуудад цар тахлын тархалт өндөр байна.
Өнгөрсөн долоо хоногт ковидын 772 тохиолдол бүртгэгдсэн бол үүний өмнөх долоо хоногт 357 тохиолдол бүртгэгдэж байв.
PCR-ын шинжилгээгээр эерэг хариу гарсан 349 хүн эмчлэгдэж байгаагаас 255 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Олон улсад BA5-ын 1, BA5-ын 2 зэрэг хэв шинжүүд түгээмэл тархаж байна. Мөн BF7-1 , BQ1-ийн 2 гэх манай улсад өмнө нь тодорхойлогдож байгаагүй тохиолдол илэрлээ.
BF7-1 хэв шинжээр 72 настай эрэгтэй хүн өвчилсөн. Энэ хүн БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад Монгодл ирсэн. Зочид буудалд тусгаарлагдан эмчлүүлж байна.
BQ1-ийн 2 шинж оношлогдсон таван хүн бүгд Монгол Улсын иргэн бөгөөд дундаж нас 58.2. Энэ хүмүүст халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэлзэх шинж илэрч байна. Хоёр нь эмнэлэгт, бусад нь гэрийн хяналтад эмчлүүлж байна.