Дөрөвдүгээр сард “Twitter” компанийг худалдаж авахтай холбоотой анхны мэдээллүүд гарснаас хойш Илон Маскийн хөрөнгө 70 тэрбум ам.доллароор буурсан гэж "Reuters" агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, одоогийн байдлаар И.Маскийн хөрөнгө 194.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа нь цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийнх нь хувьцааны ханш унасантай холбоотой байна. “Twitter”-ийг худалдаж авснаас болж И.Маск цахилгаан тээврийн хэрэгслийн салбар дахь бизнестээ хангалттай анхаарал хандуулахгүй байгаад хөрөнгө оруулагчид болгоомжилж байна гэж "Reuters" онцолжээ.
И.Маск “Twitter” компанийг худалдаж авах 44 тэрбум ам.долларын гэрээг 10 дугаар сарын 27-нд эцэслэн байгуулсан юм.
Эх сурвалж: Reuters