Иорданы Амман хотод Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн Өчигдөр буюу даваа гарагт эрэгтэйчүүдийн 71 кг жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ БНСУ-ын тамирчин Сон Сеокжун-тай тулалдаж 5:0-ээр хожлоо.
Ийнхүү О.Бямба-Эрдэнэ Ази тивийн АШТ-ий хүрэл медалийн болзол хангаснаар Монголын шигшээ багийн 10 дахь медалийн эзэн болоод байна.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Б.Мөнгөнсаран Казахстаны тамирчин, Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Назим Кызайбай-тай тун ч ширүүн эн тэнцүү тулаан хийж 3:2-оор хожигдлоо. Залуу тамирчин Б.Мөнгөнсарангийн хувьд ДАШТ болон олимпын дэвжээнд ирээдүйн хүчтэй өрсөлдөгч гэдгээ нотлон харууллаа.
Иорданы Амман хотод Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр өнжөөд лхагва гарагт шигшээ тулаануудаар үргэлжлэх бөгөөд Монголын 10 тамирчин медалийн өнгөө хувиргах хариуцлагатай тулаанаа хийх юм.