НҮБ-ын Хүний эрхийн хорооны тэргүүн Фолькер Тюрк Твиттерийн шинэ эзэн Илон Маск руу ил захидал илгээжээ. Тэрээр уг платформыг удирдан явуулахад хүний эрх голлох байр суурь эзлэх ёстой гэв.
Илон Маск ажлаа эхлэхдээ Твиттерийн хүний эрхийн асуудал хариуцсан багийг бүхэлд нь цомхотгож байгаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж Фолькер Тюрк хэлжээ.
НҮБ-аас олон нийтийн өмнө ийм мэдэгдэл хийх нь ховор тохиолдол аж. Учир нь ямар нэг асуудал гарвал НҮБ тухайн компани эсвэл байгууллагатай шууд холбогддог бөгөөд асуудал ноцтой байвал тухайн компанийн бүртгэлтэй улс руу ханддаг байна.
Маск цаашид Твиттерт орох контентуудад зохицуулалт хийсээр байхаа амласан ч Твиттер урьдынх шигээ няхуур хандаж, үзэн ядалт өдөөсөн жиргээнүүдийг хаахгүй гэж амлажээ.
Түүнчлэн Тюрк Твиттерийн шинэ удирдлагуудад хуурамч мэдээлэл тараахаас сэрэмжлүүлж, хэрэглэгчийн хувийн нууцыг хамгаалах нь ямар чухал болохыг онцолсон байна.
Эх сурвалж: ВВС