Баянхонгор аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс урд зүгт 38 километрийн зайд 4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлт өчигдөр 18.34 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.