Улсын Хүүхэд, залуучуудын театр СХД-т баригдаж байна


Улсын Хүүхэд, залуучуудын театр СХД-т баригдаж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд улсын Хүүхэд, залуучуудын театрыг барьж байна.

Соёлын ордон нэршилтэй баригдаж байсан тус дүүргийн байгууламжийг Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэжээ.

Одоогоор барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Тухайн барилгын дотоод засал дууссан бөгөөд тайз засал, тоног төхөөрөмжүүдийг байршуулах ажил үргэлжилж байна.

Хүүхэд, залуучуудын театр нь хүүхэд залуусын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн  хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилготой. Театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгана.

Эх сурвалж: Сонгинохайрхан дүүрэг