ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн Монголд илгээсний 30 жилийн ойн арга хэмжээ болжээ

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн Монголд илгээсний 30 жилийн ойд зориулсан арга хэмжээ 11 дүгээр сарын 1-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагджээ..
Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсад айлчилж буй Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Ерөнхийлөгч А.Танака хэлсэн үгэндээ олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед ЖАЙКА-гийн гүйцэтгэх үүрэг, шийдвэрийн талаар дурдсан юм. Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Элчин сайд Х.Кобаяши нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн үгэндээ Япон Улсын Засгийн газраас ЖАЙКА тэргүүтэй байгууллагуудаар дамжуулан Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж байгаа илэрхийлж, цаашид ч тусалж дэмжинэ гэдэгт найдаж байна. Энэхүү тусламж дэмжлэг нь хоёр орны харилцааг улам хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Элчин сайд Х.Кобаяши Өнөөг хүртэл Монголд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт гар бие оролцож ирсэн ЖАЙКА-ийн бүх ажилтан, сайн дурынхан, хамтран ажиллаж ирсэн зөвлөх, мэргэжилтэн холбогдох бүх хүмүүст, мөн тэдэнтэй гар нийлэн хамтран зүтгэсэн Монгол талын холбогдох хүмүүст талархал илэрхийлье. ЖАЙКА байгууллага цаашид улам бүр хөгжиж Япон Монголын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна хэмээжээ.  
Уг арга хэмжээнд олон зочид төлөөлөгчид оролцож, Монгол талын ажлын хамтрагчдаас ЖАЙКА-гийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар сайхан дурсамжаасаа хуваалцсан байна.