Боксчин М.Энхжаргал, Г.Бадмаараг нар аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ

Германд болж буй боксын дэлхийн цомын тэмцээнд хүч үзэж байгаа эмэгтэй боксчдоос М.Энхжаргал, Г.Бадмаараг нар мөнгөн медалийн болзлыг хангасан бөгөөд удахгүй аваргын төлөө тулалдана.  

Харин Н.Оюун-Эрдэнэ тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. Өнөөдөр Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө тоглоно. Монголын эрэгтэй тамирчдаас Т.Энхтөр, О.Тулга, Л.Даваадорж, Х.Энх-Амар нар медалийн болзол хангасан бөгөөд тэд медалийн өнгөө хувиргахын төлөө тулалдах юм.