НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулах хүсэлт гаргажээ

 АНУ, Их Британи тэргүүтэй орнууд БНАСАУ баллистик пуужингийн туршилтыг удаа дараалан хийж байгаатай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг баасан гарагт яаралтай хуралдуулах хүсэлт гаргасан талаар НҮБ дахь дипломат эх сурвалжууд мэдээлжээ.

“БНАСАУ тив алгасагч пуужин туршилтаар харвасан явдлыг бид эрс зэмлэн буруушааж байна. Энэ үйлдэл нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг ганхуулж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг зөрчиж байна” гэж АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд пүрэв гарагт “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.