09.00 цагт Соёлын өвийн Үндэсний төвд Соёлын бүтээлч сарын хүрээнд “Монголын уламжлалт анагаах ухаан” эрдэм шинжилгээний хурал болж, бэсрэг үзэсгэлэнг дэлгэнэ.
10.00 цагт: Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ойн хүрээнд "Мэргэжлийн урлаг-85" эрдэм шинжилгээний бага хурал концертын "А" танхимд болно.
11:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө.
14.00 цагт: “Ancore” төвд (ТЕДИ төвийн хажууд) “Зориг сан”, Швейцарын Хөгжлийн агентлаг 60 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулна. Утас: 9910-9723.
-ХХААХҮЯ-нд Мал эмнэлгийн ерөнхий газраас “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудал, гарц, шийдэл-цахимжуулалт” хэлэлцүүлэг зохион байгуулна.
-Иргэн, хуулийн этгээдийн өмчлөл дэх галт зэвсэгийн бүртгэл, тооллого явагдаж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлнэ. Утас:8911-0304.