Монгол Улсаас Бүгд Найрамдах Чили Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр тус улсын Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын захирал Манахи Пакаратид Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.
Энэ үеэр Элчин сайд болон М.Пакарати нар Монгол, Чилийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэж, Элчин сайдын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэв. Элчин сайд Ш.Батцэцэг талуудын хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад идэвхтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.