Дэлхий дахинаа 1,5 тэрбум орчим хэрэглэгчтэй Инстаграм NFT үүсгэх, зарах боломжийг бүрдүүллээ. Уг нэмэлтийг эхний ээлжид Amber Vittoria, Dave Krugman, Refik Anadol, Isaac ‘Drift’ Wright, Eric Rubens, Jason Seife, Vinnie Hager, Sara Baumann, Olive Allen, Ilse Valfre гэсэн цөөн тооны бүтээгчдэд нээж байгаа бөгөөд удахгүй илүү олон хэрэглэгчдэд нээлттэй болох гэнэ.
Өнгөрсөн жил Инстаграмыг эзэмшдэг Facebook нэрээ Meta болгож өөрчилж web3 технологийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө зарласан юм. Үүний хүрээнд энэ жилээс хэрэглэгч өөрийн хэтэвчинд байгаа NFT-ээ эзэмшигчийн баталгаатайгаар Инстаграмдаа нийтэлж болдог болсон билээ.
Туршилтын хугацаанд NFT худалдан авагч болон бүтээгч аль, аль нь гүйлгээний шимтгэл төлөхгүй. Мөн Инстаграм NFT борлуулалтаас хувь авахгүй гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Meta