ДАШТ-ий мөнгөн медальт “Moon dance” хамтлагийг “Олимпын алдар” одонгоор шагналаа


Өнгөрсөн 10 дугаар сард болсон бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon Dance” хамтлагийг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа.

 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзахад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.

 

Мөн ДАШТ-д 4 дүгээр байр эзэлсэн “Star Dance” хамтлагийг болон ХААИС-ийн дэргэдэх “Хатан туул” хамтлагийн багш дасгалжуулагч Г.Цолмонг тус Олимпын алтан медалиар шагнасан юм.

 

“Moon Dance” дасгалжуулагч О.Саранхүү “Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд тууштай зүтгэсний үр дүн гарлаа гэж бодож байна. “Moon Dance” хамтлагийн хувьд ДАШТ-д 8 удаа оролцож, 4 удаа финалдсан ч хараахан медаль авч чадахгүй байсан. Тиймээс өөрчлөлт хийж, медальд хүрэх ганц л зорилго бидэнд байлаа. Энэ жилийн хувьд бид бусад хамтлагаас өөр байх ялгарал, ондоошилоо харуулах гэж хичээсэн нь медальд хүрэх үндэс болсон болов уу. Бидний гаргасан амжилтыг үнэлж, шагнаж урамшуулсан үндэсний олимпын хорооны хамт олондоо талархалаа илэрхийлье” гэв.