Сангийн сайд Б.Жавхлан: Даваасүрэн гишүүн сүүлийн үед зөндөө л доромжиллоо, гүтгэлээ. Би тэвчээд чимээгүй л байлаа. Даваасүрэн гишүүн уг нь парламентад олон сонгогдсон үлгэр дууриалал үзүүлэх хүн байтал харамсалтай нь парламентийн индерийг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болохыг харуулж байна. Шударга үнэний дүрд хувираад гүйгээд байгаа ч бодит байдал ямар байгааг мэдэх хүний хувьд ганцхан харамсмаар жишээ хэлье.
Сүүлийн үед юу болоод байгааг нь хэлэхээс өөр арга алга. Уг нь энд яриад байх зүйл биш. 2012-2020 онд Хөвсгөл Мөрөн суманд Засаг даргаар ажиллаж байсан Цэрэнбадамын Гансүх гэдэг залууг Дарханы "Арьс ширний цогцолбор" төрийн өмчийн үйлдвэрийн захирлаар томилуулсан. Энэ залууд ямар юмных нь буруу байх вэ. Одоо тэнд юу болж байгаа вэ. 10 сая тонн арьс боловсруулдаг үйлдвэр 3-4 саяыг л боловсруулдаг болчихсон ч, хөрөнгө оруулалт нт нэмэгдчихсэн байна. Хуучин ТЭЗҮ-гээр бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 30 гаруй сая доллар болох байсан. Гэтэл одоо 160 сая евро болчихсон байна. Түүн дээрээ Засгийн газрын баталгаа гаргуулахаар албан бичиг ирүүлсэн. Энэ нь хуулийн хүрээнд боломжгүй талаар удахгүй хариу өгнө. Таны шударга үнэн энэ үү? Та л энэ бүгдийн цаана байгаа гэжээ.