22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонуудын ил зогсоолд байрлуулсан 22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг  энэ сарын 2-ны өдрийн 04:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид уг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж 20 настай, эрэгтэй О гэгч үйлдсэн болохыг тогтоон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж автомашин дотроо бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер зэрэг үнэтэй эд зүйл үлдээхгүй байх, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ