Иран улс Саудын Араб руу довтлохоор бэлтгэж байна гэх мэдээллийг няцаажээ

 Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Насер Канани тус улс Саудын Араб руу довтлохоор бэлтгэж байна гэх мэдээллийг няцаажээ.


"Исламын Бүгд Найрамдах Иран Улс сайн хөршийн бодлогыг баримталдаг бөгөөд харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр, олон улсын хууль эрх зүйн хүрээнд ажиллаж, бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэхийг эрмэлзэж, хөрш орнуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ" гэж Канани мэдэгдсэнийг лхагва гарагт Ираны Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн байна.


Ираны зүгээс Саудын Арабад аюул учирч буйд АНУ түгшиж, шаардлагатай бол хариу арга хэмжээ авахад бэлэн байгаа бөгөөд хаант улстай цэрэг, тагнуулын сувгаар байнга холбоотой байна гэж “Reuters” агентлаг урьд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ. Саудын Арабын эрх баригчид тус улс руу довтлох Ираны төлөвлөгөөний талаарх тагнуулын мэдээллийг АНУ-тай солилцсон гэж “The Wall Street Journal” сонин мэдээлсний дараа ҮАБЗ-ийн төлөөлөгч ийм мэдэгдэл хийсэн байна.