Сүүлийн үед "Анод" банкыг дампууруулсан хүн нь С.Баяр байсан талаарх дэл сул үнэн худал нь үл мэдэгдэх яриа олон нийтийн дунд тархаад буй юм. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр тайлбар хийжээ.
Тэрээр:
“ОТ хэрэг” гэж 10 жил шуугиулаад саяхнаас л учир нь олдсон. Гэвч дахин сэвээд эхэлж. Дээр нь “Анодын хэрэг” гэгчийг надад наах гэж үзээд байх шиг. Ок. Олонд мартагдах шахсан намайг ахин дахин алдаршуулах гэж гүйж буй багт спортын халуун мэнд! Барианд орохгүй ч дулаацаад ав.
“Анодыг сүйрүүлсэн” гээд намайг буруутгах гэх. Инээдтэй. Гунигтай. Сургамжтай. Нягтал. Архив үз. Миний ЗГ харин ч ОТ-г бодон арилжааны банкуудад баталгаа гаргаж, хадгаламжийг улсаас 100% хариуцах аймаар эрсдэлтэй шийд гаргаж байв. Гомдмоор юм. Түүх бол түүх. Амьдрал үргэлжилнэ гэжээ.