"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 05-ны өдөр 362 дугаар тогтоол гаргаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн.

Үүний дагуу өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлж ажиллаж байгаа талаарх мэдээллийг хэлэлцлээ. 

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Борлуулалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүртэл 378 мянган тонн нүүрс гаргаж, нийт 15.8 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлээд байна” гэдгийг хэллээ. 

Өнөөдрийн байдлаар уурхай дээр бөөгнөрсөн автомашины тоог бууруулсан бөгөөд хоногт дунджаар 1000 орчим тээврийн хэрэгсэл гарч байна. Цаашид экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулан ажиллахад 2022 он дуустал нийт улсын төсөвт 500.0 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой юм.