- "Нийт ажилтан ажиллагсад, орон нутгийн ард иргэдийн аюулгүй ажиллагаа болон сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
- Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгаллаа
- Гуравдугаар улиралд 716.8 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулав
- Дотоодод нийт 32.5 их наяд төгрөгийг зарцуулав
“Оюу толгой” компани 2022 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Манай хамт олон энэ оны гуравдугаар улиралд өндөр гүйцэтгэлтэй байж, зардал өсөж буй энэ цаг үед үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажилласны зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ. Бид үйл ажиллагаагаа эрхлэн явуулахдаа өөрийн хүмүүсийн аюулгүй ажиллагаа, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьж, осол аюулгүй, бие биедээ санаа тавьдаг, оролцоог хангасан ажлын байрны соёлыг бэхжүүлж, хүн бүрд өдөр бүр хүндэтгэлтэй ханддаг зан байдлыг төлөвшүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.
Орон нутгийн хөгжлийн чиглэлээр бодитой томоохон дэвшил гарсан нь Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгой санг байгуулсан явдал бөгөөд уг сан нь эрчим хүч, ус, зам, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын чиглэлээр нэн чухал дэд бүтцийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ба чингэснээр Ханбогд нь бие даасан хөгжлийн гараанд гарах бид бүхний хүсэл эрмэлзэл биеллээ олох юм. Энэ бүх амжилт нь манай хамт олны ур чадвар, авьяас билгийн илрэл бөгөөд ажиллах хүчний маань 97 хувийг монгол ажиллагсад маань бүрдүүлж буйг тэмдэглэхэд таатай байна” хэмээн тэмдэглэв.
Хамтын ажиллагаа
Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.доллар (~150 тэрбум төгрөг)-ын таван жилийн хөтөлбөрийг баталсны дагуу Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн санг өнгөрсөн есдүгээр сард байгууллаа. Тус сан нь бие даасан, ашгийн бус хуулийн этгээдээр бүртгүүлсэн. Сан нь Ханбогд сумын хөгжлийг дэмжих, хүнд ээлтэй, гэр бүл төвтэй тогтвортой суурин газар болон хөгжих, түүнчлэн орон нутгийн иргэдийн сайн сайхан байдал, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Үйл ажиллагааны тайлан
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.19 байлаа.
- Оюу толгой нь усны үр ашигтай хэрэглээгээрээ ижил төстэй зэсийн уурхайнуудаа тэргүүлэн ажилладаг бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж байна. Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг усны алдагдалгүй байхаар загварчлан, усны дахин ашиглалт хамгийн дээд түвшинд байхаар тооцсоны дагуу үйлдвэрлэлийн усны 85-аас дээш хувийг дахин ашиглаж байна. Үйл ажиллагаандаа ашиглаж буй усны хэрэглээг сайжруулах чиглэлээр орон нутаг, үндэсний хэмжээнд бүхий л талуудтай хамтран ажиллаж стратегиа боловсруулах ба усны асуудлаар оролцогч талуудтай түншлэн, тогтвортой шийдэл гарган ажиллана.
- Нийт ажилтны 97 хувь нь монголчууд байна.
- “Өдөр бүр хүндэтгэе” соёлыг төлөвшүүлэн, удирдах ажилтнуудын 80 хувь нь суурь сургалтаа дүүргэжээ. Ажлын байрны үзлэг, үнэлгээг гүйцээж, тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон.
- Бизнесийн ёс зүйн алба нь ажлын байран дахь ёс зүйгүй, үл хүндэтгэсэн зан харилцааны улмаас нөлөөлөлд өртсөн хүн бүрд аюулгүй бөгөөд нууцлалтай, хариу дэмжлэг үзүүлэх хараат бус мэргэжилтнүүдийн баг бүрдүүлэн ажиллаж байна. Эдгээр асуудлыг мэдээлэх MyVoice /Миний дуу хоолой/ хөтөлбөр монгол хэлээр үйлчилгээ үзүүлдэг болсон тул Оюу толгойтой холбоотой аливаа санаа зовоосон асуудал, зүй бус, нийцгүй нөхцөл байдал эсвэл зан үйлийн талаар хэн ч мэдээлэх боломжтой болсон.
- Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 237 сая ам.доллар буюу 716.8 тэрбум төгрөгийг 2022 оны гуравдугаар улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.81 тэрбум ам.доллар буюу 8.6 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
- Гуравдугаар улирлын эцсийн байдлаар 788 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 525 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.
- 2022 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
Үйлдвэрлэлийн мэдээлэл
Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар бага боловч энэ оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 19 хувиар илүү байсан нь баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ, зэсийн агуулга өмнөх улиралтай харьцуулбал өндөр байсантай холбоотой. Уурхайн төлөвлөлтөөс улбаалан баяжмал дахь алтны олборлолт мөн өнгөрсөн жилийн гуравдугаар улиралтай харьцуулахад нэлээд буурсан (0.22% ба 0.63%).
“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл
Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов
2021 оны III улирал | 2021 оны IV улирал | 2022 оны I улирал | 2022 оны II улирал | 2022 оны III улирал | 2022 оны эхний 9 сар | 2021 оны эхний 9 сар | 2021 он бүтэн жилээр | |
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) | 22,588 | 23,979 | 24,386 | 25,550 | 26,102 | 76,038 | 61,005 | 84,983 |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 9,336 | 10,573 | 9,581 | 9,685 | 10,685 | 29,951 | 28,550 | 39,124 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга: | ||||||||
Зэс (%) | 0.53 | 0.46 | 0.40 | 0.40 | 0.42 | 0.41 | 0.52 | 0.50 |
Алт (г/у) | 0.63 | 0.38 | 0.32 | 0.26 | 0.22 | 0.27 | 0.60 | 0.54 |
Мөнгө (г/у) | 1.29 | 1.27 | 1.25 | 1.15 | 1.32 | 1.24 | 1.26 | 1.26 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор) | 191.9 | 182.7 | 144.3 | 146.0 | 173.6 | 463.9 | 567.0 | 749.6 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 21.9 | 21.3 | 21.0 | 20.9 | 20.9 | 20.9 | 21.9 | 21.7 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: | ||||||||
Зэс (‘000 тонноор) | 41.9 | 38.9 | 30.3 | 30.6 | 36.3 | 97.1 | 124.1 | 163 |
Алт (‘000 унцаар) | 131 | 79 | 59 | 48 | 43 | 150 | 390 | 468 |
Мөнгө (‘000 унцаар) | 249 | 238 | 211 | 201 | 256 | 668 | 739 | 977 |
Борлуулсан баяжмал (‘000 тонноор) | 224.4 | 165.9 | 148.3 | 175.3 | 211.1 | 534.7 | 503.3 | 669.2 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: | ||||||||
Зэс (‘000 тонноор) | 46.4 | 34.4 | 29.9 | 35.3 | 41.8 | 107.0 | 105.0 | 139.4 |
Алт (‘000 унцаар) | 149 | 102 | 57 | 68 | 56 | 181 | 333 | 435 |
Мөнгө (‘000 унцаар) | 278 | 192 | 179 | 224 | 282 | 684 | 591 | 783 |
Металл авалт (%) | ||||||||
Зэс | 83.9 | 80.1 | 78.1 | 81.4 | 80.9 | 80.2 | 83.6 | 82.8 |
Алт | 68.7 | 59.3 | 59.0 | 59.1 | 56.6 | 58.6 | 70.3 | 68.4 |
Мөнгө | 64.1 | 55.1 | 54.3 | 57.8 | 57.0 | 56.4 | 64.0 | 61.6 |
Гүний уурхайн төслийн мэдээ
Техникийн үйл явц
- Уурхай дахь ажиллах хүчний хуваарилалт 2022 оны шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллын[1] дагуу явж байна. Огтлох малталт болон хүдэр буулгуурын ажлууд хуваарийн дагуу буюу Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр үргэлжилж байна.
- Есдүгээр сард агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлт 176 болон 276 метрийн гүнд хүрсэн буюу 2022 оны шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллын дагуу байна. Налуу амын барилгын болон гүн дэх ажлыг оролцуулаад материал тээврийн дэд бүтцийн сүүлийн шатны барилгын ажил 2022 оны хоёрдугаар улиралд эхэлсэн.
- Панель 1 болон 2 (өдөрт олборлох хүдрийг 95,000 тоннд хүргэхэд чухал оролцоотой)-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагаст дуусгах ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Агааржуулалтын урд, хойд амын ажил хойшилж байгаагаас үүдэн агааржуулалттай холбоотой нөлөөлөл байх эсэхийг судалгаанд тусгана.
Бусад мэдээлэл
- Есдүгээр сарын 5-нд манай хувь эзэмшигч талууд (Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс) байгуулсан гэрээгээр Рио Тинто Туркойз Хилл дахь өөрийн эзэмшдэггүй үлдэгдэл хувьцааг худалдан авах болсныг хувьцаа эзэмшигчид баталгаажуулах ажил хүлээгдэж байна. Энэхүү хэлцэл хийгдвэл Туркойз Хиллийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцааг 43 канад доллароор (нийт 3.3 тэрбум ам.доллар) бэлнээр худалдан авч, өндөр үнэ цэн хүртээх ба Оюу толгой төслийн урт хугацааны амжилтыг бататгах санхүүжилтийг тодорхой болгох юм.
[1] Шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллыг 2022 оны зургадугаар сард гаргаж, Хойд Хюго 1 төслийн нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар байхаар тооцов(2020 оны шинэчилсэн тооцоолоос 0.3 тэрбум ам.доллароор өссөн). Тооцооллыг Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл хянана.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг" гэжээ.