Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1750 болгожээ.
Түүнчлэн амбулаторийн цагийг уртасгаж, ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллахаар зохицуулалт хийжээ.
Мөн томуугийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А.В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч дархлаажуулж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн эсрэг вакцинаар өвчлөлд өртөмхий 1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж байна.