“Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны хүрээнд зохион байгуулсан сургалт, сурталчилгааны тайлан танилцуулах” цахим хэлэлцүүлэг болжээ


Эрүүл мэндийн Сайдын 2022 оны А/139 дугаар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” журмын хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны хүрээнд зохион байгуулсан сургалт, сурталчилгааны тайлан танилцуулах” цахим хэлэлцүүлгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Төв, Хэнтий аймгийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, эрт илрүүлэг хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан байна.  

Тус цахим хэлэлцүүлэгт НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх алба (ЭМДӨУСА)-ны дарга С.Гэрэлмаа “НЭМҮТ-өөс хийгдэж буй мэдээлэл, сургалт, сурталчилгаа, анхаарах асуудал, түгээмэл тохиолдох асуултууд” сэдвээр илтгэл тавьж, оролцогч аймгуудаас асуудал хариуцсан мэргэжилтнүүд тухайн орон нутаг дах эрт илрүүлгийн явц, тоо баримт, жишээн дээр үндэслэн “Аймгийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төлөвлөгөө, тайлан болон бодит байдалд хийсэн дүн шинжилгээ, тулгамдсан асуудал, гарцшийдлийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаа” сэдвээр цахим илтгэл хэлэлцүүллээ.
Эх сурвалж: ЭМЯ