УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт мэдээлэл хийлээ.
ТНамайг Оюу толгойн гэрээтэй холбогдуулан нилээдгүй хугацаанд шалгуулсан. Үүний талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд ч цаг тухай бүрд нь мэдээллэж байсан. Энэ хэрэг бол тодорхой улс төрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын холбооны улсад 2016 онд хэрэг үүсгэсэн байсан.
Зургаан жилийн хугацаанд Монголдоо шалгасан. Швейцарын холбооны улс бол эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол улстай Хонконгтой, Австралийн хууль хүчний байгууллагатай хамтарч энэ хэргийг шалгасан юм билээ. 2022.06.13 нд Нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан үндэсгүй хөрөнгөжсөн авлига албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Яг үүнтэй адилхан материал дээр Швейцарын холбооны улсад хэрэг үүсгэсэн байсан. Авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Швейцарь дахь миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022. 08.24 нд надад ирүүлсэн.
Би бол хаагдсан хэргийн материал дээр үүнийг нэмж хүргүүлье гэж бодож байсан. Гэтэл сүүлийн үед бол энэ хэргийн талаар мэдээлэл маш их хэмжээгээр гарч эхэлсэн.
Ийм учраас хэвлэл мэдээллийн оролцоотойгоор Нийслэлийн прокурорын тамгын газарт өгч байна гэлээ.
Мөн тэрээр: 6 жилийн хугацаанд сайн муугаараа хэлүүллээ. Эцэст нь 4 улсын шүүх намайг гэм буруугүйг тогтоож цагаатгалаа. Баяртай байна. 6 жил гэдэг бол хувь хүний хувьд урт хугацаа. 500 гаруй хоног шоронд суужээ. Үүний дараагаар юуг их бодсон бэ? гэхээр бид 32 жилийн хугацаанд тодорхой амжилтанд хүрсэн. Гэвч хүн засагладаг байсныг анзаараагүй байж. Хууль засагладаг болохын төлөө ажилланаа гэв.
Улс төрд ч эргэн ирэхээ хэллээ.