Банкны зээлийн шаардлага хангасан эмч нарт орон сууцны урьдчилгаа олгожээ


Банкны зээлийн шаардлага хангасан эмч нарт орон сууцны урьдчилгаа олгожээ

Эрүүл мэндийн сайдын өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажил хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн  удирдлагууд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар  ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  • Орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд
  • Ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллыг 20 ажилтанд
  • Иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олгожээ.

Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулжээ.  Цаашид ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж, эмч, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа тус эрүүл мэндийн төвийн удирдлагууд мэдэгдээд байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам