Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс баруун урд зүгт 55 километрийн зайд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт урд шөнө 22.34 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.