Монголын боксын шигшээгийн 2 дахь баг Герман улсын Кологне хотноо болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр Европ тивийг зорилоо.
Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат П.Сэрдамба ахлагчтай Монголын багт 3 дасгалжуулагч, 1 шүүгч, 4 эмэгтэй, 5 эрэгтэй тамирчин багтжээ. Тус тэмцээн энэ сарын 2-5-нд болж шилдгүүдээ шалгаруулах юм.