Рио Тинто Монгол ХХК болон Монгол Улсын Их Сургууль хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргах санамж бичиг, гэрээ байгуулах ёслолын ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болжээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид 2023 оноос эхлэн 3 жилийн хугацаанд “Багш, оюутны стартап 3.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Рио Тинто Монгол ХХК-иас тус хөтөлбөрийн үйл ажиллагаанд нийт 300 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Их Сургуулийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
2020 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт нийт 137 багш, оюутан хамрагдаж мэдээллийн технологи, хими, биотехнологи, инженерчлэл болон хүрээлэн буй орчин зэрэг асуудлаар хамтарсан судалгаа, технологийн хөгжүүлэлт хийсэн юм. Тиймээс бид эхний шатны хамтын ажиллагаа амжилттай болсон гэж дүгнэн ийнхүү дараагийн шатны ажлуудаа эхлүүлж байна.
Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын Их Сургуулийн хамт олон, эрдэмтэн залууст талархсанаа илэрхийлж, цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсье! гэжээ.