“Хүүхдийн парк”-ийн тохижилтод оролцох сонирхолтой компаниудыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна

“Рио Тинто Монгол” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Улаанбаатар хотын Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрын 10.2 га хэсгийг сэргээн засварлаж, шинэчлэн сайжруулах төсөлд - зураг төсөл, бүтээн байгуулалт хийж гүйцэтгэх, бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгч нь дараах нийт ажлын цар хүрээнд ОСИХ эсхүл аль нэгд нь ОСИХ өгөх боломжтой;

Ажлын цар хүрээ:

1. Зураг төсөв

  • Ландшафтын зураг
  • Архитектурын нарийвчилсан зураг, төсөв, төлөвлөгөө
  • Зураг төслийн хяналт, нэмэлт өөрчлөлтүүд

2. Бүтээн байгуулалт ба талбайн ажил

  • Зургийн гүйцэтгэлийн ажил – талбай цэвэрлэх, газар шорооны ажил, бүтээн байгуулалт, суурилуулалт гэх мэт.
  • Төслийн менежмент – хийгдэх ажлын нэгдсэн жагсаалт, хуваарь, ханган нийлүүлэлтийн гэрээ, ханган нийлүүлэгчийн менежмент гэх мэт.
  • Хяналт - ЭМААБО хяналтууд ба удирдлага

3. Бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх

  • Мод, бут, хөрс, цэцгийн мандал ба эсвэл цэцгийн хөрс бэлтгэн нийлүүлэх, тарих
  • Саравч, сүүдрэвч, сандал нийлүүлэх, суурилуулах
  • Хиймэл нуур, цөөрөм, нам усан оргилуур, бичил хүрхрээ барьж байгуулах
  • Нийтийн бие засах газар барих
  • Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах талбай байгуулах
  • Орц, гарц, хашлага барих
  • Явган хүний зам барьж байгуулах
  • Гүйлтийн болон дугуйн зам барих, дугуйны зогсоол барих
  • Гудамжны гэрэл, хяналтын камер суурилуулах
  • Усалгааны систем, дулааны шугам, бохир ус, саарал усны систем суурилуулах
  • Тэмдэг, тэмдэглэгээ, анхааруулга суурилуулах
  • Орон зайн тавилга, уран бүтээл зохиох, нийлүүлэх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа дор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Компанийн дүрэм буюу хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, (хуулбар)*
  • Тусгай гэрчилгээ болон зөвшөөрлүүд (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлттэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон/эсхүл Монгол хэлээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 11-р сарын 11-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Энэхүү ОСИХ-ийн талаарх нэмэлт тодруулгыг 2022 оны 10-р сарын 27-оос 11-р сарын 10-ны хооронд [email protected] и-мэйлээр эсвэл 976-99918204 утсаар холбогдож авна уу.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж буй бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй болно.

“РИО ТИНТО МОНГОЛ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.