Иргэн Д.Сайнбаяр: С.Амарсайхаан инфляци чинь энэ улс орныг туйлдуулаад байхад нэмж дэвслээд, хорлоод байх юм?Попролтонд хэмжээ хязгаар гэж баймаар?

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн хүүг бууруулах, мөн урьдчилгаа төлбөрийг багасгах талаар ярьсан нь зарим нэгэн эдийн засагчид, судлаачидад таалагдахгүй байна.

Тэдний төлөөлөл болсон иргэн Д.Сайнбаяр:

Иргэд 8% дээр алалцаад байхад 6% болгоё гээд байх юм? (Хүртээмжээ нэмэх ёстой болохоос хүүг нь багасгах цаг огт биш) Банкнууд 8% байтугай зүгээр энгийн зээлүүдээ зогсоогоод удаж байгаа шүү дээ. Одоо бүр яг эсрэг туйлын юм ярих? Ядаж зээлээ олгож эхлэе гэхийн оронд "байхгүй байгаа" зээлийн %-ийг багасгах тухай санал оруулна гэх? Попролтонд хэмжээ хязгаар гэж баймаар? С.Амарсайхан одоо хувийн хэвшилд байсан хүн юм байж ийм хариуцлагагүй юм ярьж зогсохоо болиоч ээ. Наад инфляци чинь энэ улс орныг туйлдуулаад байхад нэмж дэвслээд, хорлоод байх юм? гэжээ.