Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн профессор Хатагтай Минако Шожи тэргүүтэй төлөөлөгчдийг /2022.10.27/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Төрийн Нарийн бичгийн дарга П.Сайнзориг Арилжааны хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар танилцуулсан бөгөөд цаашид Япон Улсын Хууль зүйн яам болон Кюүшү Их сургуультай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хатагтай Минако Шижо Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Арилжааны хуулийн төслийн боловсруулалттай холбоотой гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, хууль батлагдсаны дараа хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамтай урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.