Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Э. Галбадрах болон Эмнэл зүйн зохицуулалтын албаны дарга Б. Мөнхдөл нар залуу үеэ дэмжих үүднээс ирээдүйн гэмтэл согогийн эмч нар болох "Гэмтэл согог судлаач" клубтэй уулзалт хийж, санал хүсэлтээ солилцлоо.
АШУҮИС-АУС-ийн Гэмтэл согог судлалын тэнхимийн дэргэдэх Гэмтэл согог судлаач клуб нь гэмтлийн чиглэлээр ирээдүйд нарийсан суралцах хүсэлтэй оюутан залуусаас бүрдсэн хамт олон ба 2005 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү клуб нь оюутанд чиглэсэн гэмтлийн гардан үйлдлийн сургалт, тэмцээн уралдаан, сайн дурын аян зэргийг идэвхтэй зохион байгуулдаг билээ.
Уулзалтаар ГССҮТөв нь Гэмтэл согог судлаач клубтэй цаашдын үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулж, эмнэл зүйн дадлага хийх хүсэлтийг харгалзан үзэж дэмжин ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ЭМЯ