Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд эрчим хүчний салбарыг өргөжүүлэх төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ гэжээ.
Ингэхдээ 13 төсөл хэрэгжүүлэх бөгөөд шинэ 6 төслийн талаар хэлэлцээр хийж байгаа аж.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэхэд Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлд 52, Төв аймгийн Цахилгаан дамжуулах агаарын шугам төсөлд 18.6, Баянхонгор аймгийн Дэд станцын өргөтгөл, шинэчлэлд 14, Говь-Алтай аймгийн Цахилгаан дамжуулах агаарын шугам төсөлд 8.5, Ховд аймгийн Дулааны станцын өргөтгөлд 8 тэрбум төгрөг зориулахаар тусгажээ.
Түүнчлэн, зээл тусламжаар “Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц”-д 123 тэрбум, “10 аймгийн төвийн дулааны станц барих”-д 83, “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төсөлд 75, “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэх”-д 35.7, “Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамж”-д 21.5, “Эрчим хүчний төсөл 2”-д 21.5, “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэх”-д 20, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх” төсөлд 7.7 тэрбум зарцуулах аж.