Азийн Хөгжлийн Банк нь Ази тивийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагын үнэлгээг холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй зөвшилцөж, тодорхойлох зорилгоор Азийн Хөгжлийн Банкны төвийн Жендэрийн багийн дарга Саманта Хунг болон Жендэр, хөгжлийн ахлах зөвлөх Тулин Акин Пулли нар Монгол Улсад 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ажиллаж байна.
Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлгийн төлөөлөл, Төрийн захиргааны төв байгууллага болох 16 яамны Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд дээрх хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх, нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Монгол улс дахь Азийн Хөгжлийн Банкны төв оффиссын хурлын зааланд зохион байгуулж байна.